Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Петро Матад 7-р сараас ѳрѳмдлѳг хийж эхэлнэ

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Петро Матад компани ирэх долоодугаар сард V болон XX талбайн өрөмдлөгөө эхлүүлэх болсноо албан ёсоор зарлалаа. Одоогоор өрөмдлөгийн бэлтгэл ажил хангах, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах ажил үргэлжилж буй аж. “Херон 1” нэртэй хайгуулын талбайн өрөмдлөг ирэх долоодугаар сарын эхээр, “Улаан Буга 1” хайгуулын талбайн өрөмдлөг долоодугаар сарын дундуур эхлэх товтой байна. Хэрэв өрөмдлөгийн ажил эхэлбэл 40 хоногийн дотор 3050 метрт хүрнэ гэж компанийн зүгээс мэдэгджээ.

Хайгуулын V болон XX талбай нь Дорнод аймагт оршдог юм. Өрөмдлөгийн бэлтгэл ажлыг хангахад Монголын талаас “DQE International” болон “Датон” газрын тосны инженерийн компанитай хамтарч ажиллахаар болсон байна. Компанийн хувьд энэ онд хайгуулын дөрвөн талбайд өрөмдлөгийн ажлаа эхлүүлж, үр дүнд хүрнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа гэнэ.

Лондонгийн хөрөнгийн биржид өчигдрийн байдлаар тус компанийн ханш 4.88 ам.долларт хүрч өнгөрсөн долоо хоногоос 7.1 хувиар унажээ. Хөрөнгө оруулагч болон уул уурхайн шинжээчид тус компанийн эзэмшдэг хайгуулын талбайг өндөр үр ашиг өгөх боломжтой гэж дүгнэдэг юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*