Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

ОХУ-аас орж ирсэн түймэр унтраагүй байна

4-р сарын 14-ний ням гарагийн үдээс хойш ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн юм. Түймэр Баян-Уул сумын төвөөс баруун хойш 65 км-т орших Өвөр-Эрээн багийн “Фермийн төв” гэдэг газар Монгол Улсын хилийн 834-836 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн байна. Ингээд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 14 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 4 алба хаагч,  “Онон-Балж” байгалын цогцолборт газрын 12 ажилтан, орон нутгийн 23 иргэн, нийт 65 хүн, 5 автомашинтай ажиллаж байгаа юм.

Түймрийн голомтод ажиллаж байгаа иргэд, албан хаагчид 04.15-ны өдрийн 03:00 цагт цурманд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*