Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнод аймгийн хойд сумдаар аялах маршрутыг гаргав

Бид Дорнод нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх 10 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж, түүнийгээ 7 төсөл болгон хэрэгжүүлж байгаа билээ.

Эдгээр төслийн нэг нь “Дорнод нутгийн Аялал жуулчлалын 1000 бүтээгдэхүүн” төсөл бөгөөд тус төслийн хүрээнд Дорнод аймгийн хойд сумдын нутаг дэвсгэрт байдаг байгаль, түүх, соёлын үзмэрүүдийг холбосон аяллын маршрутыг хийж дуусгаад байна.

Тус ажлыг Төрийн зарим чиг үүргийг ТББ -р гүйцэтгүүлэх мeнeжмeнтийн хүрээнд аймгийн ЗДТГ, ОУАЖТ – ийн тэргүүн Ч.Буянбадрахтай хамтран гүйцэтгэсэн юм.

Одоо уг маршрутын дагуу аялах аяллын хөтөлбөрийг МСҮТ – ийн Аялал жуулчлалын Хөтөчийн ангийн оюутнууд боловсруулж дуусаж байна.

Маршрутын зураг дизайныг Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн Сүлжээний байгууллага Фокус студид хийж гүйцэтгэв.

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*