Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ

Төрсөн өдрийн баяр нь хүүхдэд онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Ялангуяа эцэг эхчүүдэд үрстэйгээ хамт байх нь хүүхдэд насан туршийн  дурсамж үлдээдэг билээ. Харин орчин цагийн завгүй эцэг эхчүүдэд төрсөн өдрөөр нь цаг зав гаргах нь төдийлэн ховор. Тэгвэл Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын дарга Э.Жавхлан өөрийн байгууллагын албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ. Тэрбээр энэхүү санаачилгыг хувийн болон төрийн байгууллагууд ч гэсэн хэрэгжүүлэхийг уриалсан байна.

Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын дарга Э.Жавхлан аймгийнхаа хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилго тавин ажиллаж буй.

Түүнээс энэ талаар тодруулахад “Хүн үр хүүхэддээ зориулах гэж, хангалуун сайхан амьдруулах гэж л ажиллаж байгаа шүү дээ. Эцсийн зорилго нь гэр бүлдээ зарцуулах гэж мөнгөний төлөө зүтгэж байгаагаа мартчихдаг тал бий. Өнөөдөр хүүхэд, мөнгө хоёрын байр нь солигдчихож. Байр нь солигдчихсон болохоор гэр бүлдээ зарцуулж буй цаг хугацаа нь хомсдож, гэр бүлийн уур амьсгал хөндийрч эхэлж байгаа юм. Ажил ажил гэж явсаар байгаад хүүхдийнхээ хүүхэд насыг харахгүй өнгөрөөчих вий дээ, хүүхэддээ өөрийнхөө залуу насыг харуулалгүй өнгөрүүлчих вий дээ гэж боддог. Саяхан нэгдүгээр ангид орж байсан хүүхэд маань одоо сургуулиа төгсөж байна, ямар хурдан юм бэ гээд л бахархах, халаглах хоёрын хооронд ярьж буй хүмүүс их бий. Хүүхдэд эцэг эхийнх нь анхаарал халамж л хэрэгтэй. Хүүхэддээ цаг гаргадаг эцэг эхчүүд л хүүхэдтэйгээ ойлголцдог, шийдвэр гаргахад нь тусалж дэмжиж, ойр дотно байдаг. Тиймээс уг шийдвэрийг гаргасан” гэсэн юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*