Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэргийг 19 настай этгээд үйлдсэн байж болзошгүй гэв

Найрамдал паркад нас барсан эмэгтэй хүн байна гэх дуудлагыг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 12:50 цагт нутгийн иргэд цагдаагийн байгууллагад дуулгасаны дагуу хэргийг шалгаж эхэлжээ. Шалгалтаар тус сумын дөрөвдүгээр багт оршин суух 41 настай эмэгтэй О цээж нүцгэн, хүзүүндээ хүрэн өнгийн тэлээгээр боолгуулсан байдалтай, гадны нөлөөтэй нас барсан байв.

Эх сурвалжийн мэдээллээр, талийгаачтай хамтран архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 19 настай Е нь маргалдаж улмаар өөрийн тэлээгээр боож амь насыг нь хохироосон байж болзошгүй байгаа гэсэн мэдээллийг өгөв. Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*