Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилнэ

 

Аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгаас, хувийн хэвшлийн БЭСУ, Гандент, Супер дент, Фамили смайл эмнэлэгүүдтэй 2-6 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй шүдний эмчилгээ үзүүлэх гэрээ байгуулах ажлыг эхлүүллээ.

Эдгээр эмнэлгүүдийн байршил, хүчин чадал, 2-6 насны хүүхдүүдийн тоог харгалзан, аймгийн Эрүүл мэндийн газраас сум, багуудын аль эмнэлэгийн 2019 оны үйлчилгээний хуваарийг ирэх 7 хоногт зарлана.

БЭСУ, Гандент, Супер дент, Фамили смайл эмнэлэгүүд нь 2-6 насныханд дараах тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Үүнд:
• Урьдчилан сэргийлэх үзлэг
• Зөвлөгөө өгөх
• Цоорлын эмчилгээ
• Сувгийн эмчилгээ
• Урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг
• Цоорол зогсоох түрхлэг
• Шүд авалт
Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдэд тухайн шүдний эмнэлэг ямар төрлийн эмчилгээ хийж буйд хяналт тавьж, гарын үсэг зурж баталгаажуулахын зэрэгцээ эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургах нь чухал юм.

www.dornod.gov.mn

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*