Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хотын арын төв замын тендер зарлагдлаа

Энэ жил Дорнодод хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын нэг болох Чойбалсан хотын арын төв замын шинэчлэлийн тендер зарлагдлаа. Уг авто зам нь дөрвөн эгнээ бөгөөд 14 м өргөн, дэргэдүүрээ тус бүр 1,5 м өргөн явган болон унадаг дугуйн замтай. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилгаар замын ТЭЗҮ, зураг төсвийг 2018 онд боловсруулж, 2019-2020 оны төсөвт нийт 10,9 тэрбум төгрөг тусган батлуулаад байгаа юм.

Ирээдүйд Чойбалсан хотын төв зам болох энэхүү авто зам нь Бумбат хорооллын баруун тал дахь цагдаагийн кабонтой уулзвараас хиймэл нуурын баруун талаар хойш явж, 8-р сургуулийн арын замтай нийлэх, улмаар ЗХ-ний 327-р ангиас зүүн тийш, Хангамж бааз болон Төмөр зам, Нисэхийн уулзар хүртэл 5,5 км үргэлжлэх юм.

Замын зураг төсвийн дагуу Бумбатын уулзвар, Хиймэл нуурын баруун хойно, 24-р байрны хойно, ДЦС-ын баруун талын Адуунчулууны замын уулзвар, Хангамж баазын уулзвар гэсэн таван газарт тус тус аюулгүйн тойрог бүхий дөрвөн замын уулзвар төлөвлөгдсөн байна. Мөн Чойбалсан хотод хэд хэдэн цэгт газар чөлөөлөлт хийх шаардлагатай ажээ.

5,5 км авто замын тендер шалгаруулалтыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулах бөгөөд 5-р сарын 3-ны өдөр нээх ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс үзнэ үү.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*