Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БЗХѲ-ий багагүй хувийг хүүхдүүд эзэлж байна!

Дорнод /МОНЦАМЭ/. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 16 хувийг 15-18 насны хүүхдүүд эзэлж байна гэсэн дүн мэдээ гарчээ. 2017 онд энэ тоо 15 хувь байсан бол жилийн дотор даруй нэг хувиар нэмэгдсэн нь энэ.

Дээрх дүн мэдээнээс харахад бэлгийн замын халдварт өвчин хүүхэд наснаас эхэлж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид бэлгийн замын халдварт өвчтэй байна гэсэн үг юм.

2018 онд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн өсвөр насныхны 11 хувь нь трихомониаз, 15 хувь нь тэмбүү, 18 хувь нь заг хүйтэн өвчний вирус тээж явжээ. Тус аймгийн хэмжээнд жил бүр “Эрүүл цус” аян, олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж олон нийтийг үзлэг шинжилгээнд хамруулснаар ийнхүү бэлгийн замын халдварт өвчний илрүүлэлт сайн байдаг гэдгийг холбогдох байгууллагууд хэлж байлаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*