Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

“ХҮҮХДИЙН ОВОО”-ны дэргэд УСАН ДОТОР БУРХАН байсан тухай ярьж байна

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Халхгол суманд ажиллаад ирлээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийгээр ахлуулсан тус ажлын хэсэг эхний ээлжинд Халхгол сумын нутаг дахь “Хүүхдийн овоо”-нд хийсэн археологийн дурсгалын хайгуул болон сорилын малтлага судалгааны 2018 оны хээрийн шинжилгээний ажлын тайланг хэлэлцэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний танхимд эрдэмтдийг оролцуулан зохион байгуулсан. Үүний үр дүнд малтлагыг үргэлжлүүлэхээр болсон.

Тэгвэл энэ удаад “Хүүхдийн овоо” байрлах Халхгол суманд ажиллаж, овооны одоогийн нөхцөл байдлыг үзэн нутгийн иргэдтэй уулзаж ярилцлаа. Эртнээс нааш Хүүхдийн овоог хүүхдэд ээлтэй хэмээн шүтэж, тахилга үйлддэг байсан мэдээ бий. Үүнийг нутгийн иргэд баталж байсан төдийгүй тус сумын малчин н.Балжинням гуай 1971 онд буюу түүнийг хүүхэд ахуй насанд усан дотор бурхан байсныг гэрчилж байлаа.
Ажлын хэсгийнхэн энэ мэтчилэн соёлын биет бус өв тээгч нартай уулзаж ярилцаж байна. Соёлын биет бус өвийг өвийг тээгч” гэж тухайн өвийг сайн мэддэг, өвлөн уламжилж, эзэмшсэн, мэдлэг бүхий ард иргэдийг хэлнэ. Иймд та бүхэн уг овоотой холбоотой түүх сонсож байсан бол ажлын хэсгийнхэнд хандаарай.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*