Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Бага ангийн хүүхдүүдийн дунд олимпиад, уралдаан зохион байгуулахыг хориглолоо

БСШУС-ын сайд тушаал гаргаж, бага ангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хоригложээ. Тэрбээр энэ тухайгаа “Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан үйлдэл болоод байна.

Цэцэрлэг, бага ангийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулахыг дэмжинэ. Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй. Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна.

Төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглож байгаа” гэлээ.

Б.Анир

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Дорнод аймагт намын томилгоогоор сургуулийн захирлуудыг тавьдаг болхоор багш нарыг намын болон хувийнхаа ажлуудад дураараа зардаг үндсэн ажлаа хийх болоцоо байдаггүй шинэ хөгжил сургуулийг шалгаачээ яагаад хэн ч тоохгүй байгаа юм бээ дорнод аймгийн МАНАН г устгах цаг болжээ ЗДТГг цэвэрлэх болжээ сул цалин аваад намын ажил хийсээр бна хувалзууд

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*