Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Нүдний болор суулгах Гэгээн зам төсөл эхэллээ

Дорнод аймгийн Улаан загалмайн хороо нь Хятад улсын ӨМӨЗО-ны хот, мужуудын Улаан загалмайн нийгэмлэг болон эрүүл мэндийн байгууллагуудтай олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд харилцан бие биедээ туслалцаа үзүүлэн хамтран ажилласаар ирсэн. Энэ удаад Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн түүхт 80 жилийн ойн хүрээнд ӨМӨЗО-ны нүдний болор суулгах “Гэгээн зам” төслийг Хайлаар хотын улаан загалмай нийгэмлэг, Дорнод аймгийн улаан загалмайн хороо хамтран хэрэгжүүлж байна.  Өнөөдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Бат-Өлзий, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюун, БОЭТ-ийн захирал Д.Должин нар нээлтийн арга хэмжээнд оролцож, талархал илэрхийлэн үг хэллээ. Энэхүү төслийн хүрээнд нүдний болор суулгах иргэдийн урьдчилсан үзлэг оношилгоо хийх ажлаар Хятад улсын Хөлөнбуйр хотын Чой Жүйн нүдний салааны Жин Бой Чин эмч тэргүүтэй, Хөххот, Хайлаарын нийт  5 эмч төлөөлөгчид 2019 оны 3 дугаар сарын 28-ний өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Дорнод аймагт ажиллах байна.

Урьдчилсан үзлэг хийгдэн нүдний болор суулгах шаардлагатай иргэдиийг Хятад улсад 100 хувь үнэ төлбөргүй мэс ажилбар хийгдэх болно.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*