Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БНХАУ-ын иргэний буруугаас ой хээрийн түймэр гарсан ч шүүхээс тэнсэн харгалзав

БНХАУ-ын иргэн Я нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр тойром” гэх газарт 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Д.Д-ын малын хашааны төмөр шонг холбон гагнаж байгаад буюу галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч байсан билээ.

Түүний санамсаргүй алдсан энэ галын улмаас Дорнод аймгийн Матад сумын 567 га бэлчээрийн талбай шатаж 6492.717 төгрөгийн шууд, 384.100 төгрөгийн шууд бус, С аймгийн Э сумын 2597 га бэлчээрийн талбай шатаж 29738.247 төгрөгийн шууд, 468.000 төгрөгийн шууд бус, “….” ХХК-ний 990 га талбайд хадсан 105.930 ширхэг боодолтой өвс шатаж 402534.000 төгрөг, хөнжил пүүгээ, майхан зэрэг эд зүйл шатаж 216.000 төгрөг, нийт 402750.000 төгрөгийн шууд хохирол,  А.М-ын техник хэрэгсэл шатаж 12469.000 төгрөг, 85502.000 төгрөгийн шууд бус нийт 97971.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.Г-ын 168 га талбайд хадсан 18.000 ширхэг боодолтой өвс шатаж 68400.000 төгрөг, 3832 га талбайд хадаж тарамдсан өвс шатаж 459840.000 төгрөг, нийт 540709.000 төгрөгийн шууд хохирол, Хилийн цэргийн …. дугаар ангид 583.200 төгрөгийн шууд бус хохирол, нийт 979689.964 төгрөгийн шууд, 1435.300 төгрөгийн шууд бус хохирол тус тус учруулсан байна.

Энэ хэргийг шүүх хурал Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд 2019.01.15-ны өдөр болсон.

Шүүхээс БНХАУ-ын иргэн Я-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д заасан гэмт хэрэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жил хүртэл хугацаагаар хорих ялтай, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Я холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчлөн, Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Я нь “….” ХХК-д гэрээ, зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байснаас гадна өөрийн хариуцан ажилладаг гагнуурын аппаратаар гагнуурын ажил хийж гүйцэтгэж байхдаа галтай болгоомжгүй харьцаж хээрийн түймэр гаргасны улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг түүнд ажил олгогч байгууллага болох “….” ХХК-аас гаргуулах үндэслэлтэй байх тул нийт 1.041.430.000 /нэг тэрбум дөчин нэгэн сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөгийг иргэний хариуцагч “….” ХХК-аас гаргуулж 97.971.000 /ерэн долоон сая есөн зуун далан нэгэн мянган/ төгрөгийг хохирогч Зүүн суврагачин овогт А.М-д, 540.709.000 /таван зуун дөчин сая долоон зуун есөн мянган/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Уургачин овогт П.Г-д, 402.750.000 /дөрвөн зуун хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг ….ХХК-д тус тус олгох нь зүйтэй гэжээ. Мөн Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын тамгын газар 6876.817 /зургаан сая найман зуун далан зургаан мянга найман зуун арван долоон/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар 30206.247 /гучин сая хоёр зуун зургаан мянга, хоёр зуун дөчин долоон/ төгрөгийг, Хилийн цэргийн … дугаар ангид 583.200 /таван зуун наян гурван мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, иргэний хариуцагч “….” ХХК энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болно гэдгийг шүүхийн тэмдэглэлд дурьдсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Я-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр санаатайгаар гал алдаагүй ч гэсэн түүний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж үлэмж их хэмжээний хохирол учирсан байхад нэг жилйн ял оноогоод тэнсэн харгалзаж байгаа нь хэр шударга вэ?

БНХАУ-ын иргэд Монгол улсад ингэж дураараа дургисаар байх уу???

http://dorgio.mn/p/102679

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*