Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ноолуурын үнэ 120 мянгаас эхлэв

ХАА-н бирж, ХХААХҮЯ-наас өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын аймгийн төв болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ноолуурыг дуудлагаар худалдлаа.

Дээрх аймгуудад нэг кг ноолуур 120-130 мянган төгрөг байна. Харин Дорнод аймагт кг нь 140, нийслэл Улаанбаатар хотын түүхий эдийн “Эмээлт” зах дээр баруун аймгийн ноолуурыг кг-ыг нь 120, зүүн аймгийнхыг 140 мянган төгрөгөөр авч байна. “Зүүн аймагт ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа явуулсан нь малчид дундын зуучлагч болон ченж нарыг оролцуулалгүйгээр шууд худалдан үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой болж байна” гэж ХАА-н биржийн захирал Х.Баатар онцолж байна. Тэрээр ноолуурын өргөтгөсөн дуудлага худалдааг хэд хэдэн аймагт нэмж зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн жил дундаж үнэ 75 мянган төгрөг байсан ноолуурын үнэ энэ жил ийнхүү 100 мянгаас дээш эхэлж байна.

Гэхдээ энэ жил ноолуурын үнэ төдийлөн өсөхгүй гэж Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу хэлж байна. Яагаад гэвэл энэ өвөл ихэнх нутгаар цасгүй, харын өвөл байсан учир мал өлчирдөж сайн тарга тэвээр аваагүйгээс ноос, ноолуурын гарц муу байгаа аж. Нөгөө талаар цас, чийггүй, салхи, шороо ихтэй байгаа тул ноолууранд шороо шигдэг. Ийм ноолуур үнэд төдийлөн хүрдэггүй байна. Тэгээд ч сүүлийн жилд ноолуурын үнэ олон улсын зах зээлд түүхий эд болон бүтээгдэхүүний илүүдэл нөөц их үүссэн гэдгээр унаад байгаа юм. Ийм нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд ноолуурын үнэ энэ жил өсөхгүй хэмээн энэ салбарт олон жил ажилласан тэрээр хэлж байна.

Эх сурвалж: Монцамэ

Б.Болд

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*