Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Тѳмѳр замын 2-р сургууль ѳѳрийн спорт заалтай боллоо

Хэрлэн сумын 2-р сургууль буюу бидний нэрлэж заншсанаар Тѳмѳр замын суурингийн дунд сургууль ѳѳрийн гэсэн спорт заалтай боллоо. Ѳнгѳрсѳн онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн тус сургуулийн үе үеийн сурагчид спортын заалгүйн улмаас гадаа хичээллэх, ѳвлийн улиралд хичээл тасалдах зэрэг хүндрэл тулгардаг байжээ.

2-р сургуульд спорт заал барих санхүүжилт 825 сая тѳгрѳг УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар ѳнгѳрсѳн жилийн тѳсѳвт батлагдаж, барилгын ажлыг орон нутгийн бүтээн байгуулагч Б.Энх-Эрдэнэ захиралтай Стандарт резиденс констракшн ХХК гүйцэтгэсэн байна. Тус компанийн хамт олон ажлаа тѳлѳвлѳсѳн хугацаанаасаа ѳмнѳ чанарын ѳндѳр түвшинд гүйцэтгэж хүлээлгэн ѳгсѳнд тѳмѳр замчууд талархал илэрхийлж байсан юм.

2-р сургуулийн спорт заал улсын хэмжээнд 1000 дахь спортын заал болж буй аж.

 

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*