Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Халхгол Шинэ сум тѳслийн асуудлаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гариг бүрийн  08.00 цагт хуралддаг уламжлалын дагуу өнөөдөр хуралдаанаар 27 асуудал хэлэлцэх юм.  Эдгээр асуудлууд дунд Халхгол Шинэ сум тѳслийн асуудал оржээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэх юм байна.

Дашрамд танилцуулахад Дорнод аймгийн хоёр суманд Шинэ сум тѳсѳл хэрэгжүүлж байгаа бѳгѳѳд Баян-Уул сумын тѳслийн хэрэгжих хугацаа дууссан ч гүйцэтгэл хангалтгүй, хууль шүүхийн маргаантай байгаа. Халхгол сумын тухайд ОХУ-ын хандиваар сумын тѳвийг иж бүрэн шинэчлэх тѳслийг 8-р сараас ѳмнѳ бүрэн хэрэгжиж дуусгах тѳлѳвлѳгѳѳтэй байгаа юм.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*