Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Манай аймагт гадаадын 726 иргэн оршин сууж байна

Манай аймагт гадаадын зургаан улсын 726 иргэн оршин сууж байна. Тэдний 615 нь хөдөлмөр эрхэлж байгаа бол 23 нь хөрөнгө оруулагчаар, Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон 18 хүн амьдарч байна. Мөн гадаадын 18 оюутан Дорнод их сургуульд суралцаж байгаа аж.

Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд байгаа бөгөөд газрын тос, уул уурхайн салбарт ажилладаг. Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллага, шашны чиглэлээр 3 иргэн үйл ажиллагаа явуулж байгаа бол албан хэргээр оршин сууж байгаа иргэдийн хувьд олон улсын Койка, Жайка, Энхтайвны корпусын шугамаар ирсэн хүмүүс байгааг Зүүн бүс дэх гадаадын иргэний харьяатын албанаас мэдээллээ.

DornodMedia.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    хужаа нар гадуур нэмэгдээд л байдаг. цаасан дээр болохоор цѳѳрѳѳд л байдаг. аль нь үнэн бэ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*