Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Японы элчин сайд айлчлав

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт ажиллаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока тэргүүтэй төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, “Жайка” Олон улсын байгууллагын шугамаар Дорнод аймагт ажиллаж буй сайн дурын мэргэжилтнүүд оролцож, Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр Элчин сайд Масато такаока болон аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар Япон улсын Засгын газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Чойбалсан сумын “Хүүхдийн цэцэрлэгийн барилгын их завсар”-ын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Мөн албан айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны төлөөлөгчид гуравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Халхгол суманд ажиллав гэж Аймгий ЗДТГ-ын ОНХА мэдээллээ.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй байхыг хүсье.

*