Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслалцаа үзүүлэх байртай боллоо

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тухай, Хүүхэд хамгааллын тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй, мөн хүчирхийллийн улмаас эрсдэлд байгаа иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган, нийгмийн ажил үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх зорилгоор “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг орон нутагт байгууллаа.

НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр байгуулагдсан тус хамгаалах байрны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга ГХУССЗ-ийн дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан нар оролцлоо. Хамгаалах байрыг орон нутагт хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл,  Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар гарын үсэг зурсан бөгөөд цаашдын тогтмол үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцан ханган ажиллах юм. Тус бүр 3 ортой хоёр унтлагын өрөө,  амралтын өрөө, сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтны өрөө зэрэг сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулагдсанаар Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл болзошгүй хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч бүрт хүйсийн ялгаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр 24 цагийн турш үйлчлэн эрүүл мэнд, хууль эрх зүйн туслалцааг үзүүлэх юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Нээлт болж байна дарга нараа Хишигтогтох даргаас бусад нь ярвайлттай байх юм. Худлаач болов инээмсэглэл төрүүлэлдээ.

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Энэ үйл ажиллагаанаас мөнгө идэж чадаагүй дээ боож үхэх гэж байгаа биз ингээд хархаар ямар ч боловсролгүй гарууд харагдаад байхы дандаа нэг хувийн сургуулирхуу юм төгссөн болсон ичдэггүй гарууд. Ажлынх нь тухай асуугаад үзээрэй юу ч мэдэхгүй 2020 онд зайлуулах хэрэгтэй

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    За болио гэр хорооллын дундуур яваад харчихаач тэгээд ямарч хэрэггүй юм хийснээ ойлгоно дунд сургуулийн захирлуудаа хараачээ авилга авч байгаад баригдаад хот руу хэдэн жил зугтаж явсан хүн захирал болсон байх юм хуулийн мэдлэггүй хүн ч байх шиг

    • Зочин гуай өгүүлрүүн:

      хэрэгтэй хүндээ хэрэг болноо

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*