Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дѳрвѳн давхраас хүүхэд унажээ

Өчигдөр буюу 3-р сарын 4-ний өдрийн 11 цаг 55 минутын орчимд 6 дугаар багт 9 давхар угсармал байрны тагтнаас бага насны хүүхэд унасан осол гарлаа. Азаар хүүхэд амь насаа алдаагүй бөгөөд тодруулбал 96-ын суурин дээрх орон сууцны 70-р байрны оршин суугч иргэн Б-гийн 6 настай хүү Дөлгөөн 4-р давхарын тагтнаас тухайн байрныхаа залгаа 2 давхар өргөтгөлийн дээвэр дээр унажээ.

Дуудлагын дагуу ОБГ-ын алба хаагчид очиж, хүүг эсэн мэнд буулгаж эмнэлэгийн байгууллагад шилжүүлж өгсѳн байна. Хүүгийн биеийн байдал хэвийн байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Иймд, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг анхааруулж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Тэмүүлэн гуай өгүүлрүүн:

    ямар азтай хүүхэд вэ эцэг эх нь хараа хяналттай байгаасай

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Эцэг эхийн хараа хяналт муу бнаа. Хүүхэд л юм чинь авирна үсэрч харайна аль болохгүй юм руу зүтгэнэ. Байнга харж хандах хэрэгтэй

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Ашгүй дээ

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    arai yma huuhdee harj bhd ydg bnaa

Leave a Reply to Зочин Cancel reply

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*