Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Хөх нуурын гүнээс хоёр тонн хог гарчээ

Хөх нуурын гүнээс загасны тор, торонд орооцолдсон элдэв зүйл зэрэг хоёр тонн хог гарчээ. 

Нуурын орчны бохирдлыг тогтоохын тулд Шинжлэх ухааны академийн эрдэмтдээс бүрдсэн “Хүрэн баавгай” судалгааны баг 2017 онд Хөх нуурын экосистемд судалгаа хийж байсан юм. Энэ судалгааны дагуу өнгөрсөн онд нуурын усны бохирдлыг бууруулахын тулд хоёр ч удаа томоохон цэвэрлэгээ хийжээ. Мөн нуурын эргээс онцгой хамгаалалтын бүс хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэхэд дөрвөн тонн хог гарсан байна.

Сүүлийн жилүүдэд Хөх нуур орчмын сав газрын доорх усны түвшин буурснаас гантай жилүүдэд гол, горхи хатаж ширгэн тасалдахад хүрээд байгаа. Хөх нуурт цутгадаг Тээлийн гол шургаснаас нуурын ус үндсэндээ сэлбэгдэхгүй болж эрдэсжилт нь эрс нэмэгдэх болсон юм. “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-той харьцуулан судалгаа явуулахад маш их бохирдолттой, ерөнхий хатуулаг, магнийн ионы хэмжээгээр их бохирдолттой, исэлдэх чанарын хэмжээгээр бохирдолтой гэсэн ангилалд багтсан байна.

Дорнод /МОНЦАМЭ/

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous гуай өгүүлрүүн:

    ВАГОНТОЙ НАР ХАРАХ АЯЛАЛЫХНЫ ХАЯСАН ХОГ Ш ДЭЭ, МАЛНУУДААР ӨӨРСӨДӨӨР НЬ ЦЭВЭРЛҮҮЛ

  2. Anonymous гуай өгүүлрүүн:

    Хѳх нуурын эргээр хог их хийсдэг болсон байна лээ. Сүүлийн үед хүмүүс ихочдог боллоо. Хог хаягдлаа хѳдѳѳ хээр хаялгүй аваад буцаж байгаарай

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*