Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодод суурилуулах Томографийн аппарат хаана байгааг тодрууллаа

Дорнод аймаг дахь БОЭТ-ийн компьютерт томографийн аппарат 2016 онд эвдэрснээс хойш бүрэн зогсолт хийж, ард иргэд Улаанбаатар хотыг зорихоос өөр аргагүй болоод байгаа. Эмнэлэгийн зүгээс уг аппаратыг засварлах, эсвэл шинээр суурилуулах тухай санал хүсэлтийг аймаг, орон нутгийн удирдлага, УИХ, ЭМЯ-нд тавиад багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

2017 онд Эрүүл мэндийн сайд асан Г.Цогцэцэг Дорнодод КТГ аппарат яаралтай нийлүүлнэ гэх батламж бичгийг гардуулж байсан бол түүний дараа томилогдсон сайд Д.Сарангэрэл яг нэг жилийн өмнө буюу 2018 оны 1-р сард Японы зээлийн хөрөнгө оруулалтаар нэн яаралтай шийдвэрлэж өгнө гэдгээ Дорнодын сэтгүүлчдэд мэдээлж байсан билээ. Гэвч хуучин, шинэ сайд нарын “нэн яаралтай шийдвэрлэж өгнө” гэж амласан КТГ аппарат өнөө хэр нь ирээгүй л байна.

Дорнодчуудын хувьд амин чухал асуудлын нэг болоод буй КТГ-ын “хувь заяа” хэрхэн эргэж буй талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.

Олон жил хүлээгдсэн КТГ аппаратыг Дорнодод суурилуулах асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар  салбарын сайдын чихнээс байнга хонх уяж, идэвхитэй хөөцөлдсөний эцэст өнгөрсөн намар буюу 2018 оны 9-р сард олон улсын төслийн шугамаар Дорнодод КТГ олгуулах шийдэлд хүрсэн юм байна. Гэхдээ уг аппаратын хил, гаалийн зардлыг манай аймаг өөрөө хариуцахаар болжээ. Эх үүсвэр нь нэгэнт тодорхой болж, шийдэгдсэн тул орон нутгийн төсвөөсөө бага зэрэг зардал  гаргаад КТГ аппаратаа авчихъя гэтэл цаг агаар, тээвэрлэлтийн асуудал үүссэн байна.

КТГ овор ихтэй тоног төхөөрөмж тул далайн тээвэр буюу усан онгоцоор нааш гараад Тианжиний боомтоос галт тэргээр Монголд хүргэгдэх төлөвлөгөөтэй. Монголын нөхцөлд өвлийн хүйтэнд ачиж, тээвэрлэхэд рентген хоолой нь цан цохиж, тос хаях, улмаар найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй аж. Иймээс цаг агаар дулаарахыг хүлээж багагүй хугацаа алдсан. Харин одоо урин дулаан цаг ирж байгаа учраас хэзээ мөдгүй ачигдаж ирэх болж байна гэж БОЭТ-ийн эх сурвалж мэдээллээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Ѳвчин хүлээхгүй шүү дээ. хурдан ирээсэй

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*