Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэж байна

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс байгаль орчин доройтох, байгалийн нөөц хомсдох үйл явц улам бүр эрчимжиж байна. Иймээс  Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөхажил зайлшгүй тулгамдаж байгаа юм.

УИХ байгаль хамгаалагч, эрдэмтэн судлаачид болон аймаг, сумдын иргэдийн хурлын санал дээр тулгуурлан боловсруулсан Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.

Манай аймгийн хувьд байгалийн нөөц газрын ангиллаар:

  • Чойбалсан сумын нутагт орших Монголын хамгийн нам дор цэг Хөх нуур – 94,7 мянган га,
  • Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуур – 155.7 мянган га,
  • Матад сумын нутгийн баруун урд хэсэгт орших Жаран тогооны тал “А” хэсэг – 97.5 мянган га,
  • Матад сумын нутгийн зүүн хойд хэсэгт орших Жаран тогооны тал “Б” хэсэг – 91 мянган га,
  • Матад сумын нутгийн зүүн хойд хэсэгт, улсын хилийн дагуу орших Мэнэнгийн цагаан хоолой – 45,7 мянган га,
  • Баянтүмэн сумын нутгийн зүүн хэсэгт, улсын хилийн дагуу орших Халхын таван уул – 53 мянган га,
  • Баяндун сумын нутгийн хойд хэсгээр орших Баяндун уул 53 мянган га

Дархан цаазат газруудаас

  •  Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Халхгол сумын зарим хэсгийг шинээр нэмж өргөтгөх – 587,7 мянган га;
  •  Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Гурванзагал сумын зарим хэсгийг шинээр нэмж хамруулан өргөтгөх – 102,9 мянган га зэрэг асуудлууд багтаж байна.

Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаар УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдааны өдөр нэгдсэн чуулганаас дэмжсэн бөгөөд ирэх 4-р сард эхлэх хаврын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийж батлах юм.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*