Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БОЭТ дэлхийн жишигт нийцсэн Вакум хагалгааны тасагтай болж байна

Дорнод аймаг дахь БОЭТ хөдөө, орон нутаг дахь улсын эмнэлэгүүдээс анх удаа дэлхийн жишигт нийцсэн Вакум хагалгааны тасагтай болж байна. Энэхүү тасгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн барьж байгуулж байгаа юм.

Мэс заслын ариутгал, халдваргүйжүүлэлтийг иж бүрэн хангаж, хагалгааны дараахь хүндрэл, эрсдлээс бүхэн сэргийлэх Вакум хагалгааны тасгийн барилга засал, тоног төхөөрөмж угсралтын ажил дуусч, тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

Төслийн гүйцэтгэгчээр өмнө нь улсын 1,2,3-р эмнэлэг, 1-р төрөх эмнэлэгт вакум хагалгааны тасаг байгуулж байсан туршлагатай “Л2” компани ажиллаж байна. Монголд нэвтрээд удаагүй байгаа вакум хагалгааны тоног төхөөрөмжийн технологи нь төрийн мэдлийн дээрх 4 эмнэлэгээс гадна Дархан-Уул аймаг дахь хувийн нэг эмнэлэгт тавигдаад байгаа ажээ. Харин 21 аймаг дахь төрийн мэдлийн эмнэлэгүүдээс Дорнодын БОЭТ анхдагч болж байгаа юм. Вакум хагалгааны тасаг нь агаарыг бүрэн цэвэршүүлж, хананаас нүүрстөрөгч, хүчил төрөгч, азот гэх зэрэг хийг авах боломжтой, эмч нарын ажиллах орчин, нөхцлийг иж бүрэн бүрдүүлсэн орчин юм.

Олон улсын өндөр зэрэглэлийн мэс заслын эмнэлгүүдэд вакум хагалгааны өрөө зайлшгүй байх шаардлагатай гэсэн шалгуур үзүүлэлт тавигддаг. Манай аймгийн мэс заслын тасгийнхан өнгөрсөн 2018 онд Шинэ санаачилга, инновацийг хэрэгжүүлэгч хамт олноор шалгарсан. Вакум хагалгааны тасаг нээгдсэнээр эмч, мэргэжилтнүүд олж хуримтлуулсан туршлагаа бэхжүүлэх,  ахиж, дэвших өргөн боломж нээгдлээ гэж БОЭТ-ийнхөн олзуурхаж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн вакум хагалгааны тасгийн санхүүжилтийг ийнхүү шийдвэрлэсэн бол энэ жил буюу 2019 оны улсын төсвөөр тус эмнэлэгт нэн шаардлагатай Суурин рентген аппарат авч суурилуулах 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг мөн шийдвэрлэжээ.

Эх сурвалж: УИХ-ын гишүүний Ажлын алба

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    НУТГИЙН ГИШҮҮН ЮМ ХИЙГЭЭД Л БАЙГААМ ДАА

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Бүсийн оношлогоо эмчилгээний төв, мэс заслын нийт хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Эмч нарынхаа ёс зүй, мэдлэг ур чадварт анхаараачээ. Ѳвчтэй хүнтэй зѳв боловсон харьцах наад захын мэдлэг чадваргүй юмнууд л байх юм. Бас байгаа юмаа эвдэж устгахдаа гаргууд улс. Ганц жил бололгүй эвдэрчихлээ гэх вий дээ

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Өвдөхийн цагт лам биш эмч л тус болно шүү. Тулаа гараагаар гарч, янз бүрийн өвчин зовлон, үхэл хагацалтай нүүр тулж, ядарсан ч шүд зууж эрүүл энхийн төлөө зүтгэдэг эмч нараа хайрлая. Муу ч сайн ч хүний амь нас, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн хүмүүс хүн хүний ааш аягт тааруулж харьцахын аргагүй үе ч зөндөө л тохиолддог шүү. Муулахаасаа өмнө эмч нарын ачаалал, ажлын онцлогийг нь бодоорой. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*