Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Тавдугаар сарын 1-нээс таксичдыг нэгдсэн бүртгэлтэй болгоно

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил болгон зарласан бол Дорнод аймаг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан юм. Үүнтэй холбоотойгоор хувиараа такси үйлчилгээ эрхлэгч иргэдэд такси үйлчилгээний стандартыг танилцуулж, цаашид стандартыг хангах талаарх хэлэлцүүлгийг аймгийн төрийн захиргааны байгууллагуудаас зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд албан бус тоогоор 200 гаруй иргэд такси үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр иргэдийг эхний ээлжинд Аймгийн Авто тээврийн төвд бүртгэлжүүлж, ижил таних тэмдэгтэй болгох, утасны дугаар, нэрийн хуудас хэрэглэж хэвшүүлэх,  цаашлаад нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлыг үе шаттайгаар хийхээр болжээ. Эдгээр шаардлагыг 2019 оны 5-р сарын 1-ний дотор биелүүлж эхлэх  юм байна. Мөн жолооч нар хүн амын орлогын албан татварын 6000 орчим төгрөгөө төлдөг болгох, 2020 оноос таксфонметр буюу зорчигч явсан зай, хугацаандаа хэрэглэсэн төлбөрөө хараад төлдөг төхөөрөмж суулгах талаар ярилцжээ.

Аймаг, орон нутгийн зүгээс гол болон туслах замуудыг засварлах, такси зогсоолыг тодорхой болгож тэмдэгжүүлэх, замын цагдаа нар такси үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан ойлголцож, зөвлөн туслах зэрэг асуудал тулгамдаж байгаа талаар такси үйлчилгээ эрхлэгчид ярьж байлаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. dbehs-hk гуай өгүүлрүүн:

    Haliunaa hvnii nohortei ybaad bolii

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Ямар Халиунаа вэ. Тодорхой бичнэ үү. Ижил нэртэй Халиунаа бүсгүйчүүд ороогдох гээд байна.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Хөлс шивэр үнэртүүлсэн, эвдэрхий, бензин тос нь гоожсон, утаа масло баагиулсан, замын хөдөлгөний дүрэм, соёл мэдэхгүй энэ дүрэмгүй нөхдүүдийг одоо цэгцлэх цаг нь болсон ш дээ.

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Haltuuriin taksinuud 1 litr benzun 100 turgru nemhed 1 kmee 100 turgurguur nemeed bdgiig oilgodoggui shd

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Vnen shudargaar mongoo avdag jolooch nar ixenx ni shvv. Nited ni xavtgairuulj boloxgvi shvvdee. Bi taksind 8 dax jildee yvj bn. Xezee ch ilvv avay gj bodoj bgaagviee.

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Дорнодод хаашаа ч явсан ойрхон болохоор такси ашиг багатай. Машинтай болгон шахам халтуур хийж мөнгө олъё гэсээр байгаад орлого бүр муудсан.

      • vnen гуай өгүүлрүүн:

        Hotdoo ochij taxigaa Bari pizdaa min

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    huuhduudiig dalimduulj ih mungu avdag jolooch bas baina

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Таксины гарууд аманд орсноо хэлж авдгаа болиорой

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*