Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сэргэлэн суманд мотоциклийн ослоор нэг хүн амиа алдлаа

Уржигдар буюу 2019.02.27-ны өдөр Сэргэлэн суманд мотоциклтой явж байсан хүн осолдож нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал тус сумын 2-р багийн нутаг “Хавтгай ар” гэх газар  шороон замд Даюун маркийн мотоцикль онхолдож, жолооч 39настай эрэгтэй М-н амь нас хохирсон байна. Хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа юм.

Энэ 7 хоногт улсын хэмжээнд орон нутагт гарсан ноцтой зам тээврийн ослын 3 нь мотоцикльтой холбоотой осол байх бөгөөд бүгд онхолдох хэлбэрээр гарсан мөн хамгаалах малгай, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байна. Өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлэн Засаг даргын захирамжаар энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон нутгуудад мотоциклийн хэрэглээг хязгаарласан байх боловч иргэд малын бэлчээр, ахуй хэрэглээндээ мотоциклийг хэрэглэх түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, техникийн бүрэн бус мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцож байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол гарах гол шалтгаан болж байна. Иймд хөдөө, орон нутгийн иргэд мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарласан үед унаж хэрэглэхгүй байх, цаашид мотоциклийг зориулалтын дагуу, техникийн хувьд бүрэн бүтэн, хамгаалах хэрэгсэл хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Хужаа мотоцикл оруулж ирэхийг нь болих захирамж гаргах хэрэгтэй. Мөн ч олон хүнийг цааш нь харуужл байна. Унахдаа амархан, унангуутаа заавал эзнээ ирж цохиж алдаг муу ёрын муухай мотоцикл, ийм балай хогийг хилээр оруулж ирэхийг нь нам хорих хэрэгтэй.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Хужаа мотоциклийг хорих хэрэгтэй байнаа

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    МОРИО УНАЖ МАЛАА ХАРИУЛЪЯАА

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*