Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Голуудын мөсөн бүрхүүл жилийн өмнөхтэй харьцуулахад мэдэгдэхүйц нимгэн байна

Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

2019 оны 02 дугаар сарын 21-ний байдлаар Ус судлалын харуулуудын чиглэлд Халхгол 94-110 см, Хэрлэн гол 100-103 см, Улз гол 26-112 см, Буйр нуур 98-104 см, Хөх нуур 119-128 см-ийн мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол болон нуурын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн мөсний зузаан 2018 оны мөн үеэс 3-60 см-ээр бага байна. Цаашид цаг агаар дулаарахтай холбогдон мөс харлах, халиа гүйх зэрэг үзэгдлүүд ажиглагдаж мөс хэврэгших тул цаг хожиж, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 12 дугаар сард -18.1 градус буюу олон жилийн дунджийн орчим, 1 дүгээр сард -16.0 градус буюу олон жилийн дунджаас 5.5 градусаар дулаан байсан. 2 сарын эхний арав хоногт олон жилийн дунджаас хүйтэн, харин 2, 3 дугаар арав хоногтоо олон жилийн дунджаас харьцангуй дулаан, харин хур тунадасны хувьд 12, 1, 2 дугаар саруудад нийт нутгаар олон жилийн дунжаас бага хур тунадас орсон. 2 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар ихэнх нутгаар цас хайлсан, хуурайшилт ихтэй байна.
Цаашид 3-6 дугаар сард олон жилийн дунджаас дулаан, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*