Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дандар баатрын алаг морины чихмэлтэй болов

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг угтаж Монгол Улсын гарамгай баатар Л.Дандарын домогт алаг морины чихмэлийг бүтээжээ. Л.Дандар баатарын алаг морины чихмэлийг бүтээх санааг Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” мукейн захирал Б.Мягмарсүрэн анх гаргаж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Ай.Төмөр-Очирт санал тавьсан ажээ. Ингээд Ай.Төмөр-Очир яруу найрагч Л.Дандар баатрын алаг морьтой ижил болон төстэй зүсмийн морины эрэлд гарч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас ойролцоо зүсмийн алаг морь олсон аж.

Сонгосон морио өнгөрсөн нэгдүгээр сард Байгалийн түүхийн  музейн ажилтнуудад хүлээлгэн өгсөн юм байна. Тус музейн лабораторийн эрхлэгч Т.Дашбат ахлагчтай мэргэжлийн баг сар гаруйн хугацаанд ажиллаж Л.Дандар баатрын домогт алаг морины чихмэлийг бүтээжээ. Уг чихмэлийг Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн хүндтэй үзмэр болгон залж аваачиж, ирэх наймдугаар сард болох Халхын голын дайны 80 жилийн ойгоор олон нийтэд үзүүлэх ажээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир, “Ялалт” музейн эрхлэгч Б.Мягмарсүрэн, Байгалийн түүхийн музейн лабораторийн эрхлэгч Т.Дашбат нар

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Дандарын алаг морины арьс одоог хvpтэл хадгалаастай байсан хэрэг vv xa xa

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Manai heden darga nariin teneglel gaihamshigtai, deer ni zohiolch yru nairagch geed heden umnuunuud nemegdene

  3. Халхын голын дайны ялалтын 80 жил гуай өгүүлрүүн:

    Түүхээ сэргээнэ гэдэг юунаас ч чухал. Ойлгохгүй байгаа хүмүүс Халхгол суманд байрлах Ялалт музейд очиж үзээрэй. Та нар хэлсэн үгэндээ харамснаа

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Алаг морь төхөөрч хийсэн чихмэл үү

  5. ТЭНЭГ гуай өгүүлрүүн:

    НААД ТЭНЭГЛЭЛЭЭ ЗОГСОО. ӨӨР ХИЙХ ЮМ ОЛДОХГҮЙ БАЙНУУ

Leave a Reply to Халхын голын дайны ялалтын 80 жил Cancel reply

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*