Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Аймгийн төв Хэрлэн сум шинэ багтай болоод байна

Дорнод аймгийн төв Чойбалсан хот буюу Хэрлэн сум 45 мянга гаруй хүн амтай. Саяхныг болтол засаг захиргааны анхан шатны 10 багт хуваагдан төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байсан бол 10-р багийн иргэдийн тоон өссөнөөс шалтгаалан шинэ баг байгуулах шаардлага үүссэн юм. Иймээс Чойбалсан хотын хүн амын 20 орчим хувь нь оршин сууж байсан 10-р багийг хоёр хувааж,  шинээр 11-р багийг байгуулаад удаагүй байна.

Оны өмнөхөн байгуулагдаж, багийн Засаг даргын ажлын алба нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус 11-р багт Хивсний болон Уурхайчин, Хэрлэн номингийн айл өрхүүд хамрагдаж байна. Харин Ялалт, 26, 49-а,б, 74, 90-р байрны оршин суугчид 10-р багтаа үлджээ.

Засаг захиргааны шинэ нэгж үүссэнээр төрийн үйлчилгээний байр, орон тооноос эхлээд иргэдийн үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гээд олон төрлийн бичиг баримтын нэр солих гэх мэт багагүй зардалтай ажлууд нэмэгдэж байгаа. Эдгээр асуудлыг 2019 ондоо үе шаттай шийдвэрлэж дуусгах аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous гуай өгүүлрүүн:

    аймгийн тѳвийн нэг сумын хүн амын тоонд ч хүрдэггүй цѳѳн хүнтэй жижиг сумдыг татан буулгая

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*