Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Дорнодын театрт “Лир ван” амилна

Дорнод аймгийн Алтангадас одонт хөгжимт
драмын театрын уран бүтээлчид өнгөрсөн оны “Гэгээн Муза” наадмаас
“Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ шилдгийн шилдэг Гран-при шагнал хүртсэн
билээ. Мөн эл бүтээл тус наадмын шилдэг жүжгийн зохиолч, найруулагч,
тайзны зураач, хөгжмийн зохиолч, эмэгтэй гол дүр, эрэгтэй туслах дүр
төрөлд тэргүүлсэн. Мөн тус театрын “Манлайбаатар” жүжиг шилдэг хөгжмийн
зохиолч төрөлд шилдгээр шалгарсан билээ.

Тэгвэл тус театрын уран бүтээлчид энэ
онд алдарт Уильям Шекспирийн “Лир ван” сонгодог жүжгийг үзэгчдэд
хүргэхээр болжээ. Эл бүтээлийн ерөнхий продюсерын үүргийг тус театрын
захирал, соёлын тэргүүний ажилтан Л.Наранхүү гүйцэтгэсэн бол ерөнхий
найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж ажиллажээ.

“Лир ван” эмгэнэлт драмын жүжгийн
нээлтийн тоглолт энэ сарын 19, 20, 21-нд 19:00 цагт Дорнод аймгийн
Алтангадас одонт хөгжимт драмын театр болно.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*