Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Ц.Нямдорж: Дэд сайд Б.Энхбаярыг чөлөөлсөн шалтгааныг хэлье

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг чөлөөлөх саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оруулж ирж, түүнийг нь Засгийн газар дэмжсэн юм. Харин зарим хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр Б.Энхбаярыг дэд сайдын суудлаас чөлөөлсөн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал, түүнийг МАН-ын Бага хурал дээр намынхаа гишүүдийг шүүмжилсэн, хатуухан үг хэлснээс болж албан тушаалаас нь чөлөөлсөн ч гэж ярьж байна. Тэгвэл ямар шалтгааны улмаас чөлөөлсөн болохыг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Би өөрөө дэд сайд байсан хүн шүү дээ. Дэд сайд бол сайдынхаа өгсөн чиглэлийг биелүүлдэг л албан тушаал. Би УИХ-ын дэд дарга байхдаа дэд сайдуудын асуудлаар чуулганы хуралдаан дээр үг хэлж байсан хүн шүү дээ. “Та нар тэр твиттер, фэйсбүүкээр ажлаа хийдгээ боль, ажлаа хий. Ажил хийж сур” гэж. Энэ мэт асуудал байсан учраас би өөрөө албан тушаалаас нь чөлөөлөх саналыг оруулсан. Улс төрийн чанартай зүйлд орооцолдох гээд байгаа юм л даа. УИХ-ын гишүүдийг үнэлж, дүгнээд л. Улс төрийн тэмцэлд дуудсан асуудалд үнэлэлт, дүгнэлт хийгээд л. Иймэрхүү зүйл болсон. Тэгээд ойлголцсон. Би хоёр ч удаа ярьсан. МАН-ын Бага хурлаас өмнө шүү. Энэ асуудлаар яриад наад зүйлээ боль гэдгийг нь хэлсэн. Ингээд сүүлдээ ойлголцсон. Өөрт нь ч гэсэн цаашдаа УИХ-д нэр дэвших сонирхол байх шиг байгаа юм. Тэр сонирхолдоо хөтлөгдөөд дэд сайдын хийдэггүй зүйлийг хийж, яриад байхаар болохгүй л дээ. Шалтгаан нь ердөө л энэ.

Түүнээс тэр шүүмжилсэн, эсвэл Бага хурал дээр хэлсэн үгнээс болсон гэдэг нь худлаа. Бүгд худлаа, өөрөө ч ойлгосон. Би сүүлд нь хэлэхдээ “Миний хүүхэд та хоёр ялгаа байхгүй ээ, зөв замаар яваарай. Замын хүзүү урт шүү. Магадгүй дэд сайдын албан тушаалыг хашиж байгаа явдал чинь цаашдын улс төрийн зорилгод чинь садаа болж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хэлэх үгээ хэлээд, эрх чөлөөгөө эдлэх нь зөв байж магадгүй” гэж л ярьсан юм. Ер нь дэд сайдын ажил их төвөгтэй. Сайдынхаа бодлогыг цэвэр барьдаг л ажил. Өгсөн үүргийг нь биелүүлдэг л ажил. Илүү ч үгүй, дутуу ч үгүй шүү. Дэд сайдын ажил хийж байгаа хүн УИХ болон гишүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгнө гэж огт байж болохгүй. Учир нь, сайд нь УИХ-аас томилогдсон улс төрийн албан тушаалтан байдаг. Тэр сайд нь санал оруулж дэд сайдыг томилуулдаг учраас дэд сайдад хийж болох, болохгүй улс төрийн ажил гэж байна шүү дээ. Ийм л шалтгаантай юм. Түүнээс сайхан боловсролтой, бас ч муугүй хуульч залуу шүү. Гэхдээ ингэж болохгүй” гэх тайлбарыг өгч байна.

Б. Мөнхзаяа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Dornod гуай өгүүлрүүн:

    Uls turiin zorilgoor l halsan bna shvv dee.Nyamdorj yu geed olon tailbar yariad bna daa.Ded said baitugai jiriin arduud ta nariig shvvmjilj/tbiter,PS-eer/ bolno shvv dee.Chinii,gishvvdiin buruu yumiig bielvvleh albagvi shvv.Chamtai chamgvi ner debshine,said bolno.bolgono.Naadah chni svvtei mongol gvvnii unaga,udamtai,mongol azarganii tul shvv.Haana ch gazardahgvi mongol tolgoi shvv

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*