Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн төв дэх ШТС-уудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ

Аймгийн ИТХ-ын “Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт үнэлгээний бодлогын хороо”-нд иргэд, хөдөлмөрчдөөс ирүүлсэн гомдлын дагуу  ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Х.Энх-Отгоноор ахлуулсан ажлын хэсэг газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг 12 дугаар сарын 13-ны өдөр хийж, шалгалтын дүнг танилцууллаа.

Хяналт, шалгалтад Дорнод аймгийн төвд газрын тосны  худалдаа, тээвэрлэлт, хадгалах үйл ажиллагаа явуулж буй “Шунхлай говь” ХХК-ын 1, “Улз ойл” ХХК-ын 1, “Ник-перовис” ХХК-ын 5, “Магнай трейд” ХХК-ын 2, “Стандарт ойл” ХХК-ын 1, “Жаст ойл” ХХК-ын 2, “Сод монгол” группын 2, “Тэс перолиум” ХХК-ын 2,  зэрэг компаниудын харьяа нийт 16 шатахуун түгээх станц хамрагджээ.

Хяналт шалгалтын явцад ШТС-уудын газрын тосны бүтээгдэхүүн  хадгалж буй нөөцийн сав тус бүрээс дээж авч зөөврийг шинжлэн, түгээгүүр шингэний тоолуурын битүүмжлэл, шалгалт тохируулга, баталгаажуулалтын байдалд үзлэг шалгалт хийж, эзлэхүүний аргаар тоолуурын харьцангүй алдааг тодорхойлсон бөгөөд “Стандарт ойл” ХХК-ын бензин А80,  “Сод монгол” группын ШТС 78-ын А92, “Ник-петровис” ХХК-ын ШТС-3-ын А92 тус тус түгээж байгаа түгээгүүр шингэний тоолуурын зарцуулалтын зөвшөөрөгдөх алдаа +- өөрчлөлттэй гарсан тул газар дээр нь зөрчлийг арилгууллаа.

Түүнчлэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Дорнод нутгийн иргэн гуай өгүүлрүүн:

    Үнэхээр бухимдмаар үе бас байна шүү. Машины бензин дуцсчаад сав бариад очихоор өгөхгүй юм.үнэхээр шударга шахдаг бол үхсэнээс нь айгаад бензин өгөхгүй байгааг нь ердөө ойлгохгүй юм.үнэхээр алдаа дутагдалаа засаж чадахгүй байгааг нь лицензыг нь цуцлаад ард түмэндээ нээлттэй мэдээлэл хийх хэрэгтэй ш дээ.алийн болгон ингэж явах гээд байгаа юм бэ? Хийхгүй биш хийж байгааг нь ойлгож байх гэхдээ арай л даварцан уу

    • Дорнод гуай өгүүлрүүн:

      Тийм шүү. Бензин дуусаад машин нь хөдлөхгүй болоод сандарч яваа худалдан авагчаа ойлгодоггүй ШТСуудыг огт ойлгохгүй бн. Иймэрхүү тохиолдолд хааж боож байгааг зохицуулж өгөөсэй.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    удаа дараалан алдаа дутагдал гаргаж байгааг нь хаагаачээ, зөвшөөрлийг нь цуцлаад иргэдийг хохиролгүй болгож нөхөн төлбөр олгоочээ

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    ҮНЭЭ 200 ТӨГРӨГӨӨР БУУЛГАХАДАА ТЭРИЙГЭЭ ДУТУУ ШАХАЖ ЭСВЭЛ ЮМ ХОЛЬЖ НӨХНӨ ГЭНЭ ШҮҮ ДЭЭ НААДУУЛ ЧИНЬ СОД МОНГОЛ БОЛ ДАНДАА ДУТУУ ШАХДАГ, ИРГЭД МЭДЭЭД БАЙНГА Л ХЭРҮҮЛ ХИЙДЭГ ШД ЭЭ, ХЭДЭН УВАЙГҮЙ ЮМНУУД БАЙГАА
    5, 10 ЛИТРИЙН САВАНД ХИЙЖ ӨГӨХ ДУРГҮЙГ НЬ ТА НАР МЭДЭХ ҮҮ, БАРИГДАХ УЧРААС Л АЙГААД ТЭР ШҮҮ ДЭЭ, ИРГЭДЭД САВАНД АВАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*