Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн арслан Б.Батдорж арслан цолоо амжилттай хамгааллаа

“Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс санаачлан 2018 оны бүх цэрэг, аймаг, хотуудын баяр наадмын түрүү бөхчүүдийн тойргийн барилдааныг зохион байгууллаа.

Энэхүү барилдаанд Төв аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, Г.Өсөхбаяр нараар ахлуулсан 22 бөх зодоглосон юм.  

Дархан-Уул аймгийн түрүү бөх хурц арслан С.Очирбат, Сүхбаатар аймгийн түрүүбөх аймгийн залуу арсалан Н.Өсхбаяр нар бэртлийн улмаас барилдсангүй. Сэлэнгийн Б.Орхонбаяр гуравдугаар тойрогт М.Батцэнгэл арслантай барилдах явдцаа бэртэл авч барилдаанаа эрт өндөрлүүлсэн.

Барилдааныг эхний долоон тойргийн дараа Увсын аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Дорнодын Б.Батдорж нар барилдааныг унаагүй тэргүүлж байсан. Харамсалтай нь Ж.Ням-Эрдэнэ Булганы Түмэндэмбэрэлтэй барилдахдаа баруун хөлөө бэртээж цааш хүч үзэх боломжгүй болсон юм.  

Харин Б.Батдорж алдаа гаргасангүй. Тэргүүллээ төгсгөл хүртэл амжилттай хадгалж түрүү бөхөөр нэрлэгдсэн. Тэрбээр Булганы Э.Сумьяабат, Өмнөговийн Б.Амгаланбаатар, Төвийн Э.Ууганбаяр нарт л  өвдөг шороодсон.  

Төв аймгийн наадмын түрүү бөх, аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр эхний тойргуудаас гурван унаатай гарсан ч сүүлийн тойргуудад алдаа огт гаргасангүй. Улмаар дэд байрт шалгарсан юм. Булган аймгийн наадмын түрүү бөх, аймгийн арслан Э.Сумьяабат зүүн хонгодох, суйлаа зэрэг мэхүүдээ даалгасаар гуравдугаар байр эзэлсэн байна.

Энэ барилдаанд түрүүлсэн бөх нэг сая төгрөг, дэд байрт шалгарсан бөх 900 мянган төгрөг, гутгаар байрт шалгарсан бөх 800 мянган төгрөгийн бай шагнал хүртсэн юм. Мөн оролцсон арслан бүрд “Батламж”, гарын бэлэг гардуулжээ.

1.     Б.Батдорж Дорнод 18 даваа 3 унаа

2.     Э.Ууганбаяр Төв 17 даваа 4 унаа

3.     Э.Сумьяабат Булган 17даваа  4 унаа

4.     Б.Түмэндэмбэрэл Булган  16 даваа 5 унаа

5.     Д.Аззаяа Хэнтий 15 даваа 6 унаа

6.     О.Наранбаатар Өвөрхангай  14даваа  7 унаа

7.     Г.Өсөхбаяр Багануур 14 даваа 7 унаа

8.     Э.Баасанжав Хөвсгөл 13 даваа 8 унаа

9.     Б.Амгаланбаатар Өмнөговь 13 даваа 8 унаа

10.  Г.Хишигбат Ховд 12даваа 9 унаа

О.ДАШ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*