Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Боловсрол, соёл урлагийн салбарын галч нар сургалтад хамрагдаж байна

Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас санаачлан салбарын хэмжээнд ажиллаж буй галч нарт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, сайжруулахад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн галч нарын оролцоог нэмэгдүүлэх, эрүүл ахуйн суурь ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ” сэдэвт сургалтыг 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж байна. 
Аймгийн Тэргүүний 8 дугаар сургуульд зохион байгуулагдаж буй уг сургалтад Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Соёлын төвийн нийт 40 гаруй галч хамрагдлаа. 
Оролцогчдод Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Эрүүл ажлын байр, эрүүл орчин бүрдүүлэх нь, Нам даралтын зуухны ашиглалт, аюулгүй ажиллагаа, Гэрлийн монтажны аюулгүй ажиллагаа зэрэг агуулгаар сургалт мэдээлэл олгох юм. 
Дашрамд дурдахад энэ чиглэлийн сургалт урьд нь зохион байгуулагдаж байгаагүй бөгөөд оролцогчид сургалтад маш идэвхитэй хандаж байна.
/эх сурвалж:БСУГазар/

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*