Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Жудо бөхийн аймгийн аваргууд тодорлоо

Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн нэрэмжит аймгийн өсвөр үеийн жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээн Биеийн тамир, спортын ордонд 2018 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 
Тус тэмцээнд эрэгтэй 10 баг, эмэгтэй 5 баг нийт 95 тамирчин оролцож:
Эрэгтэй: 
1 дүгээр байранд П.Амгаланбаатар дасгалжуулагчтай Чойбалсан сумын баг, тамирчид,
2 дугаар байранд Б.Талынбүүвэй дасгалжуулагчтай Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн баг, тамирчид,
3 дугаар байранд Ж.Соёлчхүү дасгалжуулагчтай “Ялалт” клубын баг, тамирчид, 
Эмэгтэй: 
1 дүгээр байранд Х.Мөнгөнхуяг дасгалжуулагчтай Дашбалбар сумын баг, тамирчид,
2 дугаар байранд П.Амгаланбаатар дасгалжуулагчтай Чойбалсан сумын баг, тамирчид,
3 дугаар байранд Б.Талынбүүвэй дасгалжуулагчтай Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн баг, тамирчид тус тус шалгарчээ.

Эх сурвалж: Аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газар

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*