Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Танин мэдэхүйн вагонтой аялал амжилттай боллоо

Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 6 дугаар ангийнхан Тал хээрийн амьтдын танин мэдэхүйн вагонтой аялалд хамрагдаж амьтан судлал болон газар зүйн мэдлэгээ арвижуулав.

Тус сургуулийн сурагчид тал хээрийн амьтдын тухай мэдлэг олгох вагонтой сургалтад хамрагдаж улмаар тэдгээр амьтдын дүрс бүхий зүйлсийг нуусан газрын байршлыг газар зүйн ухааны хичээлээр олгосон мэдлэгтээ тулгуурлан өнцөг, солбилцолыг ашиглан хайж олсон байна.

Танин мэдэхүйн вагонтой аяллыг сонгож, хүүхэд багачуудынхаа мэдлэг чадварыг хөгжүүлэх ажилд санаачлага гаргасан Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит 5 дугаар сургуулийн удирдлага, багш, сурагчдад талархал илэрхийльe.

Хамтран ажилласан Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн СҮЛЖЭЭНИЙ байгууллага УБТЗ-ын Баянтүмэн тасаг, МСҮТ-ийн Аялал жуулчлалын ангийн оюутнууд, хүнсний манлай үйлдвэрлэгч БАБУБ компани, Тээврийн үйлчилгээг зохицуулагч Б.Гантулга та бүхэнд амжилт хүсье.

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*