Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Өдөр, шөнийн ялгаатай тоолууртай өрх 1 кВт цахилгааныг 38.5 төгрөгөөр хэрэглэнэ

Манай аймгийн төвд гэр хорооллын хүн амын суурьшил нэмэгдэж байгаатай холбоотойгоор өвлийн улиралд утаатай байх болсон.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  бодлогын хүрээнд 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг тодорхой хувиар хөнгөлж байгаа юм.

Дорнод аймгийн хэмжээнд цахилгааныг шөнийн хөнгөлөлттэй үнээр ашиглах 6300 гаруй өрх байна. Эдгээр өрхүүд оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэлх хэрэглэсэн цахилгааны үнээ 50 хувиар хөнгөлүүлэх юм. Ингэхийн тулд заавал өдөр, шөнийн заалтыг харуулдаг электрон тоолууртай байх шаардлагатай. Гэтэл гэр хорооллын 6300 өрхөөс ердөө 150 нь л ийм тоолууртай байгаа аж.

Нэг тарифт энгийн тоолууртай айл:

  • Сарын 150кВт хүртэлх хэрэглээний 1кбт тутамд 98 төгрөг 40 мөнгө
  • Сарын 151кВт-аас дээш хэрэглээтэй бол 1кбт тутамд 118 төгрөг 20 мөнгө

Хоёр тарифт тоолууртай айл:

  • Өдөр (06-21 цаг) 1кВт тутамд 104 төгрөг 30 мөнгө
  • Шөнө (21-06 цаг) 1кВт тутамд 77 төгрөг 10 мөнгө

12-р сарын 15-наас шөнийн тарифт 50 хувийн хөнгөлөлт эдэлснээр шөнөдөө 1кВт тутамд 38 төгрөг 55 мөнгө төлөх боломжтой болох юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*