Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Төрийн албаны мэргэшлийн шалгалтад оролцогчдын 60,9 хувь нь тэнцлээ

Дорнод аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх зорилго бүхий Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн шалгалтад “Дэс түшмэл” ангиллын 15 ажлын байранд 72 иргэн, “Туслах түшмэл” ангиллын 10 ажлын байранд 33 иргэн, нийт 105 иргэн бүртгүүлж, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлддсөн бөгөөд нийт оролцогчдын 60,9 хувь нь тэнцлээ.

Шалгалтыг гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг цахимаар авч, тэнцсэн иргэдээс ур чадварын түвшин тогтоох шалгалт болон мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг тус тус авч, нийлбэр оноог харгалзан эцсийн дүнг гаргасан байна.

Dornod.gov.mn

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*