Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Манай аймгаас 2018 онд 11 удаагийн тохирлоор 3315 азтан шалгарчээ

Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 2018 цэг салбарт төлбөрийн баримт олгож, татвар төлөгч иргэдийг цахим төлбөрийн баримтын системд /www.ebarimt.mn/ бүртгэлд хамруулах, төлбөрийн баримтыг бүртгэх, зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор аймгийн Татварын хэлтсээс “Хөтөч байцаагч”-ийг өдөр бүр ажиллуулж нийт 929 иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч үйлчиллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэдэд төлбөрийн баримтын системд шинээр бүртгэх, хувийн мэдээллээ хэрхэн засварлах, азтан болсон хүсэлт баталгаажуулах, баримт шивэх үйлчилгээг хурдан шуурхай өгч байх зорилгоор татвар төлөгчид үйлчилгээ үзүүлэх “Сэтгэл ханамжийн төв”-д ажиллах байцаагчийн хуваарь гаргаж, давхардсан тоогоор 6210 иргэнд үйлчилсэн байна.

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу сугалааны тохирол 2016-2018 онд 41 удаа зохион байгуулагдан, Дорнод аймгаас нийт 8420 сугалааны азтан шалгарч тус бүр 20.000-5.000.000 төгрөгийн хонжвор хожсон ба үүнээс 2018 онд 11 удаагийн тохирлоор 3315 азтан шалгарчээ.

Төлбөрийн баримттай холбоотой гомдлыг:

Татварын ерөнхий газрын 1800-1288 дугаар

Аймгийн засаг даргын тамгын газрын нээлттэй утас 7058-2233 дугаар

Татварын хэлтсийн 7058-3311 дугаар, Татварын хэлтэст бичгээр хүлээн авч, нийт 93 гомдол ирснийг бүрэн шийдвэрлэж, НӨАТатварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор НӨАТ-ын баримт олговол зохих цэг салбарыг тоолох ажлыг зохион байгуулан, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэн ажиллах албан шаардлагыг 2140 татвар төлөгчид өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*