Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Х.Болорчулуун: Зүүн цементэн гүүрийг сэргээн засварлах санхүүжилт шийдэгдлээ

Аймгийн төв Чойбалсан хотын зүүн урд, Чойбалсан-Сүмбэр-Нөмрөг чиглэлийн улсын чанартай авто замын эхлэл дэх Хэрлэн голын доод төмөр бетон гүүр эвдэрч, нэг талын хөдөлгөөн хориод багагүй хугацаа өнгөрч байна. 1939 онд баригдсан уг гүүрийн ашиглалтын хугацаа дууссан бөгөөд өнгөрсөн хугацаанд засвар шинэчлэлт хийгдэж байгаагүй юм байна.

Одоогоор гүүрний дунд 2 хэсэгт цөмөрч, хагарсан хэсэг маш хурдацтай тэлж томорч байгаагийн улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул нэг талын урсгалыг хаах арга хэмжээ аваад байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар 2019 оны Монгол Улсын төсвийн тухай хуульд уг гүүрийг сэргээн засварлах ажлын зардал 700 сая төгрөгийг тусгасан байна.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль
Хавсралт 2.

XIII.2.2.4

АО503 кодтой Чойбалсан-Сүмбэр-Нөмрөг чиглэлийн авто замын эхлэл дэх Хэрлэн голын доод төмөр бетон гүүрийн их засвар, шинэчлэлт, 264 у/м /Дорнод, Хэрлэн сум/

2019 онд эхлэх

2019 онд дуусах

Төсөвт өртөг:

700.0 сая төгрөг

2019 онд:

700.0 сая төгрөг

Тус гүүрээр Халхгол сум, Газрын тосны 21-р талбай, Хэрлэн сумын 5-р багийн иргэд, зорчигч тээврийн товаарын будаа, элс хайрга, барилгын материал, бензин шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл өдөр тутам зорчдог Дорнод аймаг төдийгүй Зүүн бүс дэх стратегийн чухал гүүр юм.

2019 онд Халхголын дайны ялалтын 80 жилийн ой болно. Уг ойн өмнө Халхголыг зорих улсын чанартай авто замын эхлэл дэх энэхүү гүүрийг сэргээн засварлаж, ашиглалтад хүлээн авах юм.

Нэмэлт мэдээлэл дуулгахад 2019 онд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар Дорнод аймагт 13 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр тѳлѳвлѳгдсѳн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Одоо засна гэж алж өгөх юм бна л даа уг нь том тэргээр эвдсэнээр нь тамсагийн хужаа нараа засуулж шинийг бариулах байсан юм уулаа улсаа бодсонгүй дээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*