Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн хэмжээнд он гарсаар 1776 хүүхэд шинээр мэндлээд байна

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11 сард 1768 эх амаржиж, 1776 хүүхэд төрүүлсэн байна. Нялхасын эндэгдэл 2018 оны эхний 11 сард 4 болж, өмнөх оны мөн үеэс 5 хүүхдээр буурсан байна.

Хүн амын цэвэр өсөлт 1376 болж 2017 оны мөн үеийнхээс 0.8 хувиар буюу 11-ээр өссөн бол 1000 хүнд ногдох төрөлт 22.58, нас баралт 3.52 байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.42 пунктээр буурч, нас баралт 0.84 пунктээр өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 11 сарын байдлаар 2400 болж, өмнөх оны мөн үеэс 276 (11.5%)-аар буурсан байна. Халдварт өвчин буурахад салхинцэцэг өвчнөөр өвчлөгчид 325 тохиолдол, энтервирус өвчнөөр өвчлөгчид 155 тохиолдол, трихоминаз 78 тохиолдлоор тус тус буурсан байна.

Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Нялхсын эндэгдэл, нярайн эндэгдэл, хүн амын цэвэр өсөлтөөзөв мэдээлэл авч зөв бич.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*