Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Малын түүхий эдийн үнийг малчдад мессежээр илгээнэ

Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар малчдад цаг агаарын мэдээллийг утасны мессежээр хүргэж байгаа бол ирэх оноос мал болон малын түүхий эд, ХАА-н бүтээгдэхүүний үнийг мөн мессежээр хүргэдэг болно. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа өнөөдөр Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн Хүнсний аюулгүй байдлын хяналт хариуцсан мэргэжилтэн Дарко Петрович, олон улсын “Мерси Кор”байгууллагын хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг нартай уулзлаа.Уулзалтаар малын болон малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг малчдад мессежээр хүргэдэг болох талаар санал солилцож, хамтран ажиллах талаар ярилцсан юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ОБЕГ, олон улсын “Мерси Кор” байгууллага, ЦУОШГ-тай хамтран цаг уурын мэдээллийг малчдад утасны мессежээр хүргэж байгаа юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    За бүр амар нөгөө зах дээр байсан ченжүүд чинь ИТХ-д гараад ченжээ хийж эхэллээ өөр сонгочихоор боловсролтой хүн алга уу таминь ээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*