Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхгол сум ийм болно /Видео/

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч болон “Роснефть” компанийн хандив зэрэг хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Сум дундын төв” төсөл хэрэгжиж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн уг төслийн хүрээнд сумын төвийн төлөвлөлтийг шинээр хийж, төрийн байгууллагууд шинэ байранд орох юм. Тухайлбал зургаан га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой Нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай зэргийг багтаасан бүтээн байгуулалт өрнөх юм. Харин одоо ашиглагдаж байгаа барилга, объектуудыг хувийн хэвшилд түрээслэх байдлаар ашиглах аж.

Шинэ сумын төвийн барилга, байгууламж, тохижилтын ажлуудыг Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн баярын өмнө бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Халх гол сумыг шинэчлэх ажлын ерөнхий төлөвлөгөө:

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Ялалт багаа халх гол нэрээ авмаар бна одоогиг халх гол чинь сүмбэр шүү дээ

  2. Ахмад Дорнод гуай өгүүлрүүн:

    Ямарч олон барилг вэ Дорнодчуудаа дэмжинэ шүү орос ах нарын өгөөмөр зан тусламж тасраагүй бна шүү .Бидний төлөө амиа өгсөн баатарлаг Оросын ард түмэнд бид үеийн үед өртөй шүү Орос үндэстэн гэж зовсон ардтүмэнд туслах гэж энэ ертөнцөд заяажээ.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*