Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Цагаан-Овоод бөхийн хөшөө сүндэрлэлээ

Дорнод аймгийн Цагаан – Овоо сумын харъяат Монгол Улсын начин, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын Биeийн тамир, Спортын хорооны дарга, МҮОХ-ны гишүүн, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /PhD/ Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР багш маань төрж өссөн нутаг Цагаан – Овоо сумандаа Дөрвөн Угсаатны бөхийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын эхлэл болгож Монгол БӨХИЙН ХӨШӨӨГ сүндэрлүүлжээ. 
Гавъяат дасгалжуулагч Г.Пүрэв – Очир багш Буриад, Барга, Үзэмчин, Халх угсаатны бөхийн спортын 4 төрлийг хөгжүүлэхийн төлөө олон жил идэвх санаачлагатай ажиллаж буй бөгөөд ийнхүү их үйлсийн зорилтот ажлаа үргэлжлүүлсээр байна.
Агуу их сэтгэлтэй, шинжлэх ухаанч, хөдөлмөрч багш таны гэгээн үйлс дэлгэрч Бөхийн босоо цагаан хийморь өнөд бадарч байх болтугай.
Choibalsan.mn
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*