Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуучуудад “Дорнод маршал” багийн үүд хаалга нээлттэй

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сонирхогчдын сагсан бөмбөгийн “Спрайт Ди Лиг 2018-2019” 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд нийт 60 баг Зүүн болон Баруун бүсэд хуваагдан хурд хүч авьяас чадвараа сорин өрсөлдөж байгаа ба энэхүү Лиг нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос эхлэн нийт 4 сарын хугацаанд үргэлжлэн аваргаа тодруулах юм.

“СПРАЙТ” хөгжлийн лиг нь шинэ залуу тамирчдын ур чадварыг нээж, тэдгээрийн цаашдын амжилтын гараа нь болдог тул Монголын сагсан бөмбөг сонирхогч залуусын дунд нэгэнтээ хүлээлт үүсгэсэн тэмцээн билээ. Өнөө цагийн Монголын шилдэг сагсчид энэхүү лиг-ээс төрөн гарч амжилттай явж байна.

Энэхүү “Спрайт Ди Лиг 2018-2019”-ийн баруун бүсэд Б.Булган эзэнтэй, Э.Энхтулга менежертэй, Б.Баярсайхан ахлагчтай “Дорнод Маршал” багийн залуус одоогийн байдлаар нийт 4 тоглолт хийснээс 3-н хожил, 1 хожигдолтойгоор бүсийнхээ 4-р байранд бичигдэж байна.

Дорнод нутгийн Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуучуудад “Дорнод маршал” багийн үүд хаалга нээлттэй гэдгийг тэд дурдсан юм.

Нутгаа төлөөлөл оролцож буй “Дорнод Маршал” багтаа цаашдын тоглолтуудад нь амжилт хүсье!

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Алтанцэцэг гуай өгүүлрүүн:

    сайн байна уу. сагсан бөмбөг тоглох сонирхолтой хүүхэд дугуйланд явах хүсэлтэй байна яаж холбоо барих вэ

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Bulgan duud bayar hurgie.Saikhan ajil demjsen bna AMJILT

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*