Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Нидерландын рингнээс Дорнодын боксчид олз омог дүүрэн ирлээ

Нидерланд улсын Эйндховен хотноо аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “ЭНДХОВЕН КАП” Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, AIBA 1 одтой дасгалжуулагч, олон удлсын хэмжээний мастер О.Батхүү, Дорнод аймгийн “Талын Бүргэд” клубийн дасгалжуулагч, AIBA 1 одтой дасгалжуулагч, спортын мастер Т.Эрдэнэбаяр, AIBA 3 одтой шүүгч, олон улсын хэмжээний мастер , Б.Атарбаяр нараар ахлуулсан баг тамирчид амжилттай оролцож 18 орны баг тамирчдаас багаараа тэргүүлжээ.

Шигшээ багийн тамирчдаас Дорнод аймаг “Талын бүргэд” клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг, “Аврагч” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Мишээлт, “Ширэн бээлий” клубийн тамирчин спортын мастер Г.Баярхүү нар алтан медаль, “Хилчин” спорт хорооны тамирчин спортын мастер М.Гандулам, Хөвсгөл аймгийн тамирчин спортын мастер Ц. Мөнхбаатар нар мөнгөн медаль, Дорнод аймаг, “Талын бүргэд” клубийн тамирчин спортын мастерЭ.Эрдэнтуяа, спортын мастерД.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*