Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж аврагдлаа

Хэрлэн сумын 9-р багийн нутаг дахь Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн 30-50 жилийн настай моднуудыг тайрч, “Хүний хѳгжлийн ордон” нэр бүхий барилга барих гэж буй нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан.

Уг барилгын газар дээр ѳчигдѳр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Р.Зоригтбаатар, С.Дэлгэр нар ажиллаж, нѳхцѳл байдалтай танилцсан бѳгѳѳд газрын зѳвшѳѳрлийг ногоон байгууламжгүй газарт шилжүүлэх шаардлагатайг анхааруулсан юм.

Барилгын газрын зѳвшѳѳрлийг Аймгийн Засаг дарга ѳгдѳг. Тэгвэл дээрх үйл явдлын дараа Хѳгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн тѳвийн барилгыг Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгээс ѳѳр газарт барихаар болсон байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ѳѳрийн цахим хуудастаа:

Ажил хийж байгаа хүнд алдаа дутагдал гарнаа. Түүнийгээ мэдэрч, ухамсарлаж засна гэдэг илүү том зүйл.. Ногоон байгууламжин дотор барилга барихгүй болсноо сая дуулгалаа. Сайн байна. Өөр сэлүүхэн газар сайхан барилга барихыг бүгд дэмжинэ. Амжилт…🇲🇳

гэж бичжээ. Ийнхүү Чойбалсан хотын Найрамдал цэцэрлэгт хүрээлэн дэх ногоон байгууламж барилгын хѳлд ѳртѳж сүйдэхээргүй боллоо.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Гангаа гуай өгүүлрүүн:

    Хүний хөгжлийн ордон нэрээр халхавчилсан Хөдөлмөр хааламж үйлчилгээний хэлтэс орох байжээ. Бадамсүрэн ТМС хашаан дотор бас олон мод огтлуулж барилга барих гээд иргэд хэл ам хийж нутгийн Улаан хацартг гишүүн ирж, бас л улаан Бадамыг шахаж шаардаж байж болиулсан. Энэ улаан түгжил улаан цайм авилгач болжээ. Барилгын кампаниас 250 сая төгрөг авна гэсэн байна.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Хоёр гишүүн маань хоорондоо үзэлцэж байгаа юм аа даа.

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Бүтээн байгуулалтыг хийхэд золиос гарна шүү дээ.

  4. Дорнод гуай өгүүлрүүн:

    АМЖИЛТ. Зөв газартаа сайхан ордон босгоорой. Гэр хороолол руу ойр бол гоё доо

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    Бадамсүрэн ажлаа аятайхан хий. Чадахгүй бол чаддаг хүнд нь ѳгѳѳд огцороо. Дандаа ийм балиар юм хийж байх юм

  6. Zairmag гуай өгүүлрүүн:

    Adaa gargalaaa gehed temeenees tom temdegte ymn deer Aldaa gargdg te basl omoorch chadj bgm shuu

  7. dornod гуай өгүүлрүүн:

    gadniixun setgel gej bxgui bgaa bizddee

  8. dornod гуай өгүүлрүүн:

    nomtoibayariin gej gadnii xynii setgel gargax yumaa xalamjiin darga metiig xuuj yawyylax xeregtei nytagruu ni nowsh yumaa

  9. zochin гуай өгүүлрүүн:

    halamjin darga ni manai aimgin hun bsh bhaa

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Хаа газрын хачин юмнууд манай аймагт даварч байдаг. Наад муу ногоон хүүхэн чинь Хөвсгөлийнх

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*