Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Бямба гарагт бүх нийтээрээ мод тарина

Одоогоос 10 жилийн өмнө 2010 оноос “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэх болсон бөгөөд энэ жил 10 дугаар сарын 13-нд буюу ирэх бямба гарагт бүх нийтээр мод тарих ажил өрнөнө.

Уг арга хэмжээнд аймгийн төр захиргааны байгууллагууд болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог жил бүр нэмэгдүүлж өргөн хүрээнд хамруулах болсон билээ.

Энэ жилийн хувьд нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 13-ны Бямба гарагын 10 цагт “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана.

Энэ үеэр “Жимсний модны” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах тул модны тарьц, суулгац, жимс, жимсгэний худалдаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*