Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын нутгаас ниссэн нүүдлийн шувууд хаашаа явж байгааг судлахад

Өнгөрсөн оноос эхлэн Монголын шувуу хамгаалах төв, Дорнод хамгаалалтын захиргаа болон Хятадын Beijing Forestry University-ийн судлаачдын баг хамтран Зүүн бүсийн ховор шувуудын үржлийн популяцийн мониторинг, нүүдлийн судалгааг хийж тэдгээрийн хамгаалалд шаардлагатай ШУ-ны мэдээ материалыг цуглуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлынхаа зарим үр дүнг та бүхэндээ танилцуульяа. Бид ховордож буй 6 зүйлийн шувуудад сансарын дамжуулагчийг зүүж нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь тандаж эхлээд байна.

Хар тогоруу бол манай оронд үрждэггүй нүүдлийн үедээ тохиолддог боловч зарим жил зусдаг. Энэ зүйл тогорууны Монгол дахь анхны нүүдлийн судалгааг бид 5 сард Улз голоос эхлүүлсэн. Хар тогоруу маань зүүн хойш хөдлөн Оросын Тарь нуур хүрч, тэндээсээ Онон мөрний сав газар хүрч мөн зүүн эргэн ойт бүс нутгаар дамжиж одоогоор Амар мөрнийг даган Хятадын зүүн хойд хэсэгт хүрээд байна. Хархираа тогорууд маань Улз, Хэрлэн голоос нисэж Буйр нуурыг даван Халх голын сав газарт саатаад Хянганы уулсыг даван Хятадын зүүн хойд хээгт хүрсэн бол Цэн тогорууд маань Хэрлэн, Улз голоос чанх урагш нисэж Хятадын Поянг нууранд очсон. Улз голын хөндийгөс ниссэн Хонин тодогууд маань Дорнодын Цагаан-Овоо сумын нутагт саатаж амраад одоогоор Өвөр Монголын нутагт хүрээд байна. Төвийн бүсээс ниссэн Өвөгт тогоруунууд маань Хималайн нуруу хүрч одоогоор хойд бэлд нь түр саатаад байна.

Дорнодын Угтамын нөөц газраас ниссэн эм Идлэг шонхор 8 сарын дундуур нүүдлээ эхлүүлж богино хугацаанд Өвөр Монголын нутагт хүрч, буцаад Дорноговийн Айраг сум руу нисэж тэндээ хэд хоног саатаад буцаж өмнө зүг ниссэн одоогоор Өвөр Монголын нутагт өмнө очсон газартаа ирээд байна. Өмнөх жилийн тогоруунууд маань бүтэн жилийн нүүдлийн мэдээгээ өгсөн бол энэ зуны бусад шувууд маань зөвхөн намрын нүүдлийн хагас мэдээгээ өгөөд байна.

П.Ганхуяг

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Маань маань гээд юу л бичээд байнаа. Жам ёсны л нүүдэл шүү дээ. Маань маань л гээд байх юм.

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Ганхуягийн өөрийнх шуувуунууд юм байлгүй дээ.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*