Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

БНСУ-ын Дэгү их сургуулийн салбар нээгдлээ

Дорнод аймагт БНСУ-ын хэм­жээнд нийгмийн ха­ламж болон тусгай боловс­рол, оюутны дизайнаараа хамгийн том сургууль болох “Дэгү” их сургуулийн төлөөлөгчийн газрын салбар шинээр нээгдлээ. Тус салбар байгуулагдсанаар манай залуу хойч үе, хүүхдүүд аймгаасаа шууд БНСУ-ыг зорин суралцах боломж бүрэн нээгдэж байна гэсэн үг.

“Дэгү” их сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцах хүслийг илүү дэмжиж ажилладаг бөгөөд монгол улсаас ч хөгжлийн бэрхшээлтэй залуус сурч эхэлжээ.

Дорнод аймгийн боловсролын салбарт жил бүр АНУ-ын Энхтайвны корпус, БНСУ-ын Койка байгууллага, Японы Жайка байгууллага, БНХАУ-ын Күнзийн институт гээд гадаадаас сайн дурын ажилтнууд, багш нар олноор ажиллаж, цэцэрлэг, сургуулийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж байдаг. Үүний зэрэгцээ “Дэгү” их сургууль мөн салбараа нээж байгаад аймгийн Засаг дарга талархалаа илэрхийллээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*