Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Петрочайна дачин тамсаг” компани шүүхэд дуудагдлаа

Дорнод аймагт газрын тосны олборлолт явуулж буй Петрочайна дачин тамсаг компани, Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнийн эсрэг Буйр нуур, Халхгол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн ТББ маргаан үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тодруулбал, орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах үүргийг хэрэгжүүлээгүй хэмээн буруутгаж байгаа аж. 2014 онд шинэчлэгдсэн Газрын тосны тухай хуулиар компани орон нутагтай хамтран ажиллах талаар заасан байдаг. Гэвч тус компанийн зүгээс одоог хүртэл орон нутагтай гэрээ хийгээгүй байгаа аж. Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулдаггүйгээс байгаль орчныг хамгаалах, усны зохисгүй хэрэглээ, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах үүргээ компани орхигдуулж ирснийг шүүхийн нэхэмжлэлд онцолжээ.

Өмнө нь 2012 онд нутгийн иргэдийн нэхэмжлэлээр байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж “Петрочайна дачин тамсаг” компаниас 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулах шийдвэрийг гурван шатны шүүх гаргаж байсан юм.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Zochin гуай өгүүлрүүн:

    Ene Khurelerdene gej erguu Zasag darga bdag gesen, guzeegee daaj yadsan, bolovsrol muutai l daa,

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*